Төрийн дээд шагнал одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал одон медалиар шагнуулсан иргэдийн шагналыг Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.
17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж төрийн дээд шагнал одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардуулах ёслол өвлийн адаг сарын шинийн 30-ны билэгт сайн өдөр болсон юм.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын ахмад настан П.Батсүх, Зундуйн Очирхуяг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн захирал Сэдбайдарын Баатар,
Сүхбаатар сумын ахмад настан Тогтохын Баасандулам,
Хушаат сумын тариаланч Бүдийн Нямаа нарын 9 хүн, “Алтан гадас” одонгоор
Мандал сумын ахмад настан Ёндонжамцын Адьяасүрэн,
Цагааннуур сумын Засаг даргын орлогч Носмааны Амаржаргал,
Мандал сумын Билиг ДБ сургуулийн багш Раднаагийн Баасанхүү нарын 24 хүнийг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар сумын 1-р сургуулийн багш Баасанжавын Батцэнгэл, Баянгол сумын иргэн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,
Мандал сумын 4-р сургуулийн захирал Батмөнхийн Бямбасайхан нарын 11 хүнийг шагналаа.

Ч.Отгонцэцэг