Иргэдээ даатган хотын удирдлагууд мандал өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-20 16:29:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Уламжлал ёс, ирэх цагийн сайн сайхныг бэлэгдэн шинийн дөрөвний өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг Дарга С.Насанбат болон аймгийн удирдлагууд Хараагийн Дарь Эх ламын Гэцог Даржаалин хийдэд мандал өргөж, Дарханыхаа иргэдийн үйлс бүхнийг даатган  ерөөж  ирж буй тийн унжлагат хэмээх Шороон Нохой жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлс, уул, усаа хамгаалж байх заяа буян, хийморь лундааг даатган ном хурууллаа.

Энэхүү ном хурах буяны үйл хэрэг нь Ардчилал бий болсон цагаас хойш жил бүрийн сар шинийн баяраар хийгддэг болсон уламжлалтай.
Мандал өргөх ёс нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл аж.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ