Шударга бусаар баривчлуулсан хэрэгт 15 сая доллар нэхэмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-24 09:49:00

ВАШИНГТОН. /Sputnik/. Гар хийцийн цагнаас болж баривчлагдсан, Техасын өсвөр насны хүү Ахмед Мухамедад шударга бус хандсан хэрэгт өмгөөлөгчид нь 15 сая доллар нэхэмжлэв.

Ирвинг хотын захиргаанаас 10 сая доллар, Ирвинг хотын тусгай сургуулийн дүүргээс 5 сая долларыг 14 настай хүүг төлөөлж буй хуулийн байгууллага шаарджээ. Мөн бичгээр уучлалт гуйхыг шаардаж, шүүхэд өгнө гэсэн тухай “CBS News” мэдээллээ.

Багш нартаа үзүүлэхээр сургууль дээрээ авчирсан гар хийцийн цагийг нь тэсрэх төхөөрөгтэй андуурч,  Ахмедыг 9 дүгээр сард сургуулиас хөөсөн юм. Түүнийг баривчилсан ч шийтгэл оноогоогүй.

Уг явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг өөрийн биеэр Цагаан ордонд урьж, бэлэг өгсөн төдийгүй “Microsoft” зэрэг компаниас сайшааж, “Facebook”-т зочлох урилгыг Марк Цукербергээс авсан юм.

Цагаан ордонд гэр бүлийн хамт зочилсныхоо маргааш Катар луу шилжин суурьшина гэдгээ тэд мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ