Бөхмөрөн суманд газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Урд шөнө буюу үүрийн 4 цаг 2 минутын үед Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутаг Цагаан түнгэ хэмээх газарт 4,12 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг газар нь сумын төвөөсөө 24 км-т оршдог байна.
“Газар хөдлөлтийн улмаас манай суманд ямар нэгэн хохирол учраагүй. Тэр бүү хэл малчдад газар хөдөлж байгаа чичирхийлэл мэдрэгдээгүй” хэмээн тус сумын Засаг дарга Д.Төртогтохтой утсаар холбогдоход хэллээ. Бөхмөрөн суманд газар хөдөлсөн тухай мэдээлэл аймгийн Газар хөдлөлийн станцад бүртгэгдсэн бөгөөд он гарсаар манай аймагт мэдрэгдсэн гурав дахь удаагийн хүчтэй газар хөдлөлт энэ аж.
Б.Батхүү