МОНЭС-гаас 88 өдрийн сан бүрдүүлэх кампанит аян зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-22 10:30:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн сан /МОНЭС/-гаас “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хохирогчийн өмгөөлөл" сэдэвт 88 өдрийн сан бүрдүүлэх кампанит аяныг зохион байгуулж байна.

Тус сан Олон улсын хүний эрхийн өдрөөс Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хүртэлх 88 өдрийн сан бүрдүүлэх аяныг 2005 оноос эхлэн зохион байгуулж буй. Уг аянд охид эмэгтэйчүүд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд 2012 оноос нэгдэх болсон.

Сан бүрдүүлэх аян энэ сарын 21-нээс ирэх сарын нэгний өдөр хүртэл олон нийтийн сүлжээнд байдаг найзуудаа #Challenge-д дуудах хэлбэрээр өрнөнө. Challengeд уригдсан хүн бүр 1000-5000 төгрөгийн хандив өргөж, өөрийнхөө 5 найзыг #Challlenge–д нэгдэхийг уриалж, мэдээллийг цааш нь түгээх юм. Хандивыг Монголын эмэгтэйчүүдийн сангийн ХХБ-ны 453016378, ХААН банкны 503 103 9208 тоот дансаар хүлээн авах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ