Түүхэн нэрнээс хамгийн их нь Тэмүүжин, Сүхбаатар гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-22 17:20:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Түүхэн нэртэй хүмүүсийн нэрийг хамгийн их авсан нь Тэмүүжин, Сүхбаатар хэмээх нэр ажээ.
Монголчууд түүхэнд нэрээ үлдээсэн алдарт хүмүүсийн нэрийг үр хүүхэддээ бэлгэшээж өгдөг явдал нэлээд элбэг байдаг. Тэгвэл 3 сая гаруй монголчууд дунд их эзэн хаан Тэмүүжингийн нэртэй 7128, их жанжин Сүхбаатарын нэртэй 4459 хүн байдаг байна.
Харин Мандухай 950, Чингис 581, Бөртэ 556, Есүхэй 513, Цэдэнбал 354, Хасар 247, Намнансүрэн 231, Дандар 218, Өгөөдэй 205, Ренчин 101, Боорчи 92, Өүлэн 84, Жамуха 49, Чойбалсан 39, Хубилай 38, Мухулай 28, Атилла 5, Бодоо 5 байгааг аймгийн Статистикийн хэлтэсээс сонирхуулан гаргажээ.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ