“Пёнчан-2018”-ын хаалтын ёслолд Умард Солонгосын төлөөлөгчид оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-22 17:46:27
МОСКВА. /РИА Новости/. Умард Солонгосын Засгийн газар “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолд өндөр дээд түвшний төлөөлөгчдөө илгээнэ хэмээн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлэв.

Тус яамны мэдээлснээр, 8 хүний бүрэлдэхүүнтэй өндөр дээд тушаалын түшмэдийг Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль тэргүүлэх аж. Айлчлал энэ сарын 25-нд эхэлж, 3 хоног үргэлжлэх юм байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзаж магадгүй гэнэ.  
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ