Оросын тамирчдын медалийг Норвегийн баг тамирчдад шилжүүлэх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын тамирчин Александр Крушельницкий болон Анастасия Брызгалова нарын медалийг өчигдөр Олон улсын олимпийн хороонд /ОУОХ/ шилжүүлэн өгсөн юм. Тамирчдын медалийг олимпийн тоглолт дуусхаас өмнө Норвегийн баг тамирчдад шилжүүлэх төлөвтэй байгаа тухай ОУОХ-ны хэвлэлийн алба мэдээлжээ.
Өнгөрсөн мягмар гарагт А.Крушельницкийгаас авсан сэргээшийн хоёр дахь сорилын хариу эерэг гарсан юм. Эхний сорилоор А.Крушельницкийн цусанд сэргээшийн төрөлд хамаарах “мельдоний” хэмээх бодис байгаа нь тогтоогдсон бол хоёр дахь сорилоор энэ нь нотлогдсон билээ. Тэрбээр сэргээшийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч сэргээш хэрэглэсэн хэргээр Спортын арбитрын шүүх хуралд суухаас татгалзсан юм. Түүнчлэн нэхэмжлэлийн талуудын хүсэлтээр шүүх хурлыг цуцалж, Спортын арбитрын шүүх А.Крушельницкийг сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн хэрэгт буруутгагдсаныг хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү Норвегийн кёрлингийн тамирчин Кристин Скаслиен болон Магнус Недреготтен нар гуравдугаар байр руу шилжсэн байна. Норвегийн баг 8:4 онооны харьцаагаар Оросын багт ялагдаж байсан юм.
Оросын баг тамирчид нийт 13 медалийн эзэн болоод байсан хэдий ч одоогоор Пёнчаны өвлийн олимпийн наадмаас авсан нийт медалийн тоо 12 болсон байна.

Э.Аянзаяа