Олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдыг Бээжин хотоор аялах эрхийн бичгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2018-02-23 11:35:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нийслэлийн Боловсролын газар, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд түүх, нийгмийн ухааны олимпиадыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн олимпиадад 350 гаруй сурагч оролцож, шилдгээр шалгарсан 25 сурагч, 4 багшийг БНХАУ-ын Бээжин хотоор аялах эрхийн бичгээр шагнасан байна.  Х.Нямбаатар гишүүн нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төрийн түшээдийн нэг юм.
Б.Туул
Холбоотой мэдээ