Монголын уулчдын үндэсний холбоо ОБЕГ-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-24 16:14:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уулчдын үндэсний холбоо нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга,  дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нарыг энэ сарын 23-нд хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Монгол Улсын уулын аврах ажиллагааны үндэсний тогтолцоог бий болгохын тулд Олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, уулын аврагч, дасгалжуулагчдыг бэлтгэх, мэргэжлийн уулчдын хамтарсан уулын аврах багийг байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай сургалт, бэлтгэлийн бааз байгуулах асуудлыг санамж бичигт тусгасан аж.

ОБЕГ энэ онд Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр “Отгонтэнгэр”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Алтай таван богд” ууланд баруун бүсийн хэмжээнд өндөр уулан дахь эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж тухай энэ үеэр дурдагдсан байна.

Холбоотой мэдээ