АНУ-ын H-2B визийг 4 дүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-28 11:25:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг монголчуудад олгох болсон талаар тус Элчин сайдын яамны Тэргүүн консул Жэсон Спелбэрг нэгдүгээр сарын 19-ний өдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг 3 дугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч H-2B визийг 4 дүгээр сарын 1-нээс олгохоор болжээ. Энэ талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргасан байна.

Уг залруулгад “АНУ-ын ЭСЯ-ны Консулаас 1 дүгээр сарын 16-нд хийсэн мэдээлэлдээ шинээр гарч байгаа H-2В виз олгох хугацааг залруулж буйгаа мэдээллээ. 

Ж.Батсайхан


 

Холбоотой мэдээ