Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд газар олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-01 15:45:50
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутагт бичил уурхайн зориулалтаар нийт 18,04 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатайгаар авах саналыг аймгийн ГХБХБГ-аас өргөн барьсаныг ИТХ-аар тогтоолыг баталжээ.

Бичил уурхай нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас зохион байгуулалтад орж чадахгүй, хэсэг бүлгээрээ зөвшөөрөгдөөгүй эрүүл газар, малын бэлчээрийг ухаж төнхөх, ухаж авсан шороогоо голын урсгал усанд угааж бохирдуулах зөрчил олон жил давтагдсаар ирсэн.
 
Тиймээс 2007 оны үеэс эхлэн Бичил уурхайг зохион байгуулалтад оруулах асуудал яригдаж, 2010 онд Засгийн газрын 308 дугаар тогтоол батлагдсан юм. Уг тогтоолын дагуу гар аргаар алт олборлогчид нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг 48 нөхөрлөл бүртгэлтэйгээс Хонгор сумаас 39, Шарын гол сумын иргэд байна. 
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ