Шүлхий өвчний тархалт зогсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн гурван сумын дөрвөн голомтонд гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчиний тархалт бүрэн зогсчээ. Өөрөөр хэлбэл Онгон сумын хоёр голомтонд 02 дугаар сарын 12-нд, Наран суманд мөн сарын 15-нд, Эрдэнэцагаан суманд 20-ны өдрөөс хойш дахин өвчин гараагүй байна.
Дөрвөн голомтонд нийт 95 мал амьтан өвчилснийг бүрэн устгалд оруулжээ. Өвчлөл гарсан сумдын хорио цээрийн дэглэм гуравдугаар сарын 11-19-ний өдрүүдэд цуцлагдана. Дөрвөн голомтонд нийт 95 мал амьтан шүлхий өвчнөөр өвчилснийг 100 хувь устгажээ.
Өвчин гарсантай холбоотойгоор 2018 оны 02 дугаар сарын байдлаар аймгийн Мал эмнэлгийн албаны нөөцөөс 10 орчим сая төгрөгийг ариутгалын бодис, багаж төхөөрөмж, халдвар хамгааллын хувцас худалдан авах ажилд зарцуулаад байгаа аж.

Т.Одончимэг