“Монгол хүн-2020 өнөөдөр, маргааш” сумын чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 17:31:34

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын Соёлын төвд “Монгол хүн-2020 өнөөдөр, маргааш” сумын чуулган боллоо.

Тус чуулгын хүрээнд зорион байгуулагдсан томоохон арга хэмжээний нэг бол “Авьяаслаг Сэлэнгэчүүд” урлагийн тэмцээн байлаа. Тус үйл ажиллагаанд Сайхан сумын авьяаслаг хүүхэд, багачууд, иргэд идэвхитэй оролцлоо. Уралдааны 1-р шатанд нийт оролцогчдын 95 хувь нь тэнцэж дараагийн шатанд орох эрхийн бичгээ гардсан авчээ. Тус “Авьяаслаг Сэлэнгэчүүд” урлагийн тэмцээнийн СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг шүүн явуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг    

 

Холбоотой мэдээ