Хууль бусаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган сум Байтаг баг Цагаантолгой гэх газар хууль бусаар алт олборлож байсан иргэд зодолдож, улмаар нэгнийгээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарчээ.
Энэ сарын 06-нд үүрээр зодолдсон иргэний нэг 40 настай эрэгтэй Б таван удаа хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан байна.
Харин Дархан-Уул аймагт оршин суух 30 настай эрэгтэй "Б" эрүүндээ, 29 настай эрэгтэй "Г" эрүүндээ, 37 настай эрэгтэй "Э" гуяндаа хоёр хутгалуулсан, 37 настай эрэгтэй "О" цээжиндээ хоёр удаа хутгалуулсан шархтай сумын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Ж.Батсайхан