Т.Очирхүүгийн нэрэмжит яруу найргийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2018-03-07 17:08:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Оюутны холбоо, Анагаахын утга зохиолын дугуйлангаас зохион байгуулж буй МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Т.Очирхүүгийн нэрэмжит “Урам хайрла, хүмүүсээ" яруу найргийн наадмын шилдгүүд энэ сарын 9-нд тодорно.

Тус яруу найргийн наадмыг их дээд сургуулиудын анагаах ухааны чиглэлээр сурдаг оюутан залуусын авьяас билгийг хөгжүүлэх, яруу найргийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор зарласан байна. Оролцогчдын бүтээлийг өнгөрсөн сарын 1-20-ны өдрүүдэд АШУҮИС-ийн эко цогцолборт хүлээн авсан аж.

Харин ирэх баасан гарагт уралдааны 2, 3 дугаар шат болох бөгөөд шилдгүүдээ шалгаруулах юм.
Д.Сарантуяа

Холбоотой мэдээ