УБЦТС ТӨХК-аас хийх урсгал засварын ажил энэ сарын 12-ноос эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2018-03-09 16:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3 дугаар сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засварыг хийдэг.

Уг засварын ажил энэ сарын 12-ны өдрөөс эхлэх бөгөөд засвар хийх хуваарийг хэрэглэгчид www.tog.mn вэб сайтаар сар бүр,  www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр мэдээлэх юм. Мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлэх аж.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болзошгүй. Хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд ААН, үйлдвэр, компаниудын бүртгэлтэй утсаар холбогдож  мэдээлэх өгөх гэнэ. 

Холбоотой мэдээ