40 компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тус аймгийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 40 компанитай 2018 оны турш хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэнтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулснаар орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх улмаар эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалтын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж үр ашигтай ажиллаж чадсан гэж албаныхан үзэж байна. Мөн аймагт ажлын байр нэмэгдэж улсын хэмжээнд гуравдугаар эрэмбэлэгдсэн төдийгүй татварын хувь хэмжээ өмнөх оныхоос өссөн дүнтэй гарчээ.
Тиймээс энэ жил дахин гэрээ байгуулж байгаа юм. Нийгмийн хариуцлагын гэрээний дагуу энэ онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Алтанширээ, Даланжаргалан, Сайншанд сумын Зүүнбаян багт хүүхдийн цэцэрлэг, Өргөн сумын нийтийн орон сууцны гадна фасадны засвар, тус сумыг байнгын цэвэр устай болгох зэрэг тодорхой бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Гэрээнд орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутгаас ажиллах хүний нөөц болон жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж бараа худалдан авах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг тодорхой заалтуудыг тусгав.

Х.Эрдэнэбулган