Урьдчилан сэргийлэх тарилгад яаралтай хамруулах 600 гаруй мянган толгой мал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-09 18:07:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт шүлхий өвчний улмаас уг өвчний дэгдэлтийг бууруулахаар 122 мянга гаруй малд урьдчилан сэргийлэх тарилга хийх ажил үргэлжилж байна.
Тус аймгийн Манлай, Цогтцэций сумдад малын гоц халдварт шүлхий өвчний голомт илрээд байгаа юм. Одоогоор 430 малыг устгаж, голомттой бүс нутагт байгаа малд урьдчилан сэргийлэх тарилга хийх ажлыг зохион байгуулж байгаа юм. Шүлхийн урьдчилан сэргийлэх тарилга нь улсын хэмжээнд дутагдалтай байгаа юм байна. Өмнөговь аймгийн хувьд одоо байгаа тарилга нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах ёстой нийт 600 гаруй мянган толгой малын гуравны нэгд л хүрэх ажээ. Тиймээс урьдчилан сэргийлэх тарилга чухал шаардлагатай байгаа хэдий ч улсын хэмжээнд ирэх сарын 20-ны үед ОХУ-аас захиалсан тарилга орж ирнэ гэсэн хариуг аваад байгаа аж. 
Шүлхий өвчний голомттой хил залгаа сумдын удирдлагуудад хорио цээр тогтоож хариуцлагатай ажиллах талаар үүрэг чиглэлийг аймгаас өгөөд байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ