Чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 16:19:19

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 15.00 цагт эхэлж, Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар сайд нарын томилгооноос гадна Өшөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс ажлын 5 хоногийн завсарлага авсан байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд