Сайн сайхныг нийгэмд уриалан дуудах зорилготой байгууллага үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-10 21:10:29
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Гэр бүлийн аз жаргалын үнэ цэнэ, өсвөр насныхны хүмүүжилд эерэг сайн нөлөө үзүүлж, аливаа сайн сайхныг нийгэмд уриалан дуудах зорилготой нэгэн төрийн бус байгууллага Сэлэнгэ аймагт үүд хаалгаа нээлээ.
“Гэгээн үйлс-Гэрэлт ирээдүй” нэртэй эл ТББ энэ сарын 9-ний өдөр 17 сум, 6 тосгодын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулсан албан ёсны нээлтээ Мандал суманд зохион байгууллаа. Энэхүү нээлтийн арга хэмжээг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ивээн тэтгэж, зохион байгуулсан байна. “Гэгээн үйлс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын гишүүд хайр хүндлэл, эв нэгдэл, эрч хүчийг бэлгэдсэн улаан өнгийн даашинзаар ижилсэн оролцсон нь содон байлаа. Тус ТББ нь гэр бүлийн аз жаргалын үнэ цэнэ, өсвөр насныхны хүмүүжилд эерэг сайн нөлөө үзүүлэх, аливаа сайн сайхныг нийгэмд уриалж, холбогдох хууль тогтоомжийг анхан шатанд сурталчлан таниулах үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах зорилготой байгуулагдсан дан эмэгтэйчүүдийн оролцоотой байгууллага ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ