Мөнгөн ус алдсан ангийн хүүхдүүдийг хотоос эмч нар ирж үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-13 14:45:48
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсны дагуу ЭМЯ-ны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, Цэргийн төв эмнэлгийн харъяа, хордлогын төвийн их эмч Д.Оролзод нар өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирээд байна. Тэд Улаангом сумын Цогцолбор нэгдүгээр сургуулийн мөнгөн усны голомтод байсан бага ангийн сурагчид, багш, цэвэрлэгээний ажилтан нарт нарийн мэргэжлийн үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Энэ өглөө тэд тус ангид хоёр ээлжээр хичээллэдэг сурагчид болон багш, цэвэрлэгээний ажилтан зэрэг 80 гаруй хүнээс цус, шээсний шинжилгээ авсан юм. Одоо эдгээр хүүхдүүд болон багш нарт нарийвчилсан үзлэгийг хийж эхлээд байна.
Мөнгөн ус цүнхэлж ирж тоглосон хоёрдугаар ангийн хүүхдийн ангийн багш нь жирэмсэн бөгөөд одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн тэдний ангийн нөгөө ээлж болох дөрөвдүгээр ангийн нэг хүүхэд бас Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд мөнгөн усанд хордсон байж болзошгүй аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ