Цасан болон шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна. Шөнийн 03 цагт эхэлсэн шуурга энэ өдрийн 17 цаг хүртэл үргэлжилнэ гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас мэдээллээ.
Нутгийн урд хэсэг буюу Асгат, Халзан, Онгон сумдын нутгаар цас орж, одоогоор цасан шуургатай байгаа бол бусад нутгаар цасан болон шороон шуургатай байна. Салхины хурд 14-18 м/с хүртэл ширүүсч, агаарын температур 7-12 градусын хүйтэн байна.
Энэ сарын 20, 21-нд болон сарын сүүлээр дахин цасан болон шороон шуурга шуурах тул малчид болоод мал бүхий иргэдийг сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулав.

Т.Одончимэг