Нүд хамгаалах долоо хоног эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хаврын хурц нарны гялбаа, шороо тортог нь хүний нүдний дотоод бүтцийг гэмтээдэг төдийгүй, нүдний салстын бүрхүүлийн үрэвсэлт өвчинг үүсгэдэг байна. Иймээс 3-р сарын 15-аас эхлэн нүд хамгаалах долоо хоног үргэлжилдэг аж. Увс аймгийн иргэд нүдний салстын үрэвсэл, нүдний даралт, харааны өөрчлөлтийн улмаас эмнэлэгт ихээр ханддаг байна.
“Хаврын улиралд нүдний салст бүрхүүлийн үрэвсэлт өвчин хүн амын дунд түгээмэл байдаг. Вирус, бактер, тоос шороо зэргээс гадна хурц нарны гялбаа нүдийг цочроож гэмтээдэг. Иймээс нарны шил тогтмол зүүх нь чухал. Энэ үед нүд улайх, загатнах, нуухтах, нулимс урсах, нүдний цөцгий улаан өнгөтэй болж харагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иргэд бохир гараараа нүдээ нухах, чанаргүй сормуусны будаг хэрэглэх гэх мэтээр нүдээ гэмтээдэг тул эмчид яаралтай хандаарай” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Б.Мөнхсоёл хэллээ.

Б.Батхүү