Монгол туургатны боксын наадамд Н.Төгсцогт хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-25 14:37:45

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эх орондоо ирж "Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д хүчээ сорихоор боллоо.

Тэрбээр, АНУ-д мэргэжлийн боксоор хүч үзэн тулалдаж байгаа юм. "Монгол туургатны боксын анхдугаар наадам” хэмээх халз тулаан нь 12 дугаар сарын 11, 12, 13-нд Монгол бөхийн өргөөнд шилдгүүдээ тодруулна. Монголын шилдэг боксчин Н.Төгсцогт тус тэмцээний 56 кг-д Монгол Улсаа төлөөлөн Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай хүч, ур чадвараа сорин тулалдах аж. 

Д.Өлзий

Холбоотой мэдээ