Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэгдсэн сургалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-15 12:42:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дүүргүүдэд нэгдсэн сургалт зохион байгуулж байна.  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэгдсэн сургалт өнөөдөр Хан-Уул дүүргийн  15- дугаар сургуулийн зааланд болж байгаа аж.  Маргааш Сонгинохайрхан дүүргийн 83 дүгээр  сургуулийн зааланд  болно. Иргэдийн төлөөлөгчид уг сургалтад  идэвхтэй оролцож цаашид ийм арга хэмжээг тогтмолжуулах санал тавьж байна гэж шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ