XIII удаагийн сонгуулийн БХУТАЗЗҮХ-ны даргаар Ван Ян сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-15 15:00:48
БЭЭЖИН. /СИНЬХУА/. XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны /БХУТАЗЗҮХ/ даргаар Хятадын коммунист намын /ХКН/ Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Ян сонгогджээ. Түүнчлэн БХУТАЗЗҮХ-ны 2100 гаруй гишүүн XIII удаагийн сонгуулийн БХУТАЗЗҮХ-ны 24 орлогч даргыг сонгожээ.

Өчигдөр Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон XIII удаагийн сонгуулийн БХУТАЗЗҮХ-ны анхдугаар чуулганы дөрөвдүгээр бүгд хуралдаанд нийт 2144 гишүүн оролцсон бөгөөд тус хорооны хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ся Баолун сонгогдсон байна. Түүнчлэн тус хорооны Товчооны 300 гишүүнийг сонгожээ. Шинээр сонгогдсон дарга нар болон орлогч дарга нарын насны дундаж 64 аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ