Улаангомд 7 мянга байсан гүрж цай 18 мянган төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2015-11-25 15:39:46

Улаанбаатар хотоос 1456  км зайд орших Увс аймгийн Улаангом сум нь Засаг захиргааны 11 багтай.

7043 өрхтэй, 25098 хүн амтай,137666 толгой малтай тус аймгийн төв сум юм. Тус сумын Улаангом зах дээр наймаа хийдэг тус сумын долдугаар багийн иргэн Ч.Пүрэвхүүтэй уулзаж сэтгэгдлийг авсан юм.

 

 

 

 

 

Тэрбээр, “Би энэ захыг байгуулагдсан цагаас нь эхэлж гадаа 5 жил, байшин дотор 3 жил жижиг наймаа хийж ажиллаж байгаа. Бараа таваар болон хүнсний бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд нэг их өсөөгүй тогтвортой л байна. Харин иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд буурч байна. Тийм болохоор бидний ашиг орлого багасч байгаа гэж болно.

Манай аймагт гурил их үнэтэй. Шар цай /Гүрж ногоон цай/ гэхэд л 7 мянга байснаа гэнэт өсөөд 18 мянган төгрөг хүрээд байгаа. Миний хувьд гэхэд 30 гаруй жил улсад ажиллаад тэтгэвэрт гарсан. Өнөөдөр энэ тэтгэврийн мөнгө маань амьдралд маань хүрэлцэхгүй байна шүү дээ. Тэтгэврийн мөнгөөрөө нэг хонины мах, 20 кг гурил аваад л дуусчихдаг. Тэгээд л энэ зах дээр гэр ахуйн хэрэглээнийн ойр зуурын жижиг бараа зарж амьжиргаагаа залгуулж байна. Цаашдаа улс орны эдийн засгийн байдал улам л хүндэрнэ гэж хүмүүс ярилцах юм” хэмээн ярьж байв.

Холбоотой мэдээ