Умард Солонгосын гадаад хэргийн сайд Швед улсад айлчлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СТОКГОЛЬМ. /АЗЕРТАЖ/. Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо хоёр өдрийн айлчлал хийхээр Швед улсыг зорьжээ. Энэ тухай Азербайжан улсын “АЗЕРТАЖ” агентлаг мэдээлэв.
Тус айлчлалаар, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Маргот Валстрём нар уулзах аж. Уулзалтын үеэр талууд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийж магадгүй уулзалтын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Шведийн ГХЯ-ны хэвлэлийн албаны дарга Пежман Февриний мэдэгдсэнээр, яриа хэлэлцээний үеэр Умард Солонгост АНУ, Канад болон Австралийн эрх ашгийг хамгаалж буй Шведийн консулын үүргийн талаарх асуудалд гол анхаарлаа хандуулах аж. Түүнчлэн Солонгосын хойг дахь аюулгүйн нөхцөл байдлын талаарх асуудлыг хэлэлцэх аж.
Швед нь Умард Солонгостой дипломат харилцаатай барууны цөөхөн улс орнуудын нэг юм. Швед улс нь Умард Солонгостой 40 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож байжээ. Шведийн нийслэл Стокгольм болон Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод хоёр улсын элчин сайдын яам үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг бөгөөд Ри Ён Хо нь Швед дэх Умард Солонгосын элчин сайдын яамны ажилтнаар 1980-аад оны үед ажиллаж байжээ. Умард Солонгос дахь Шведийн ЭСЯ нь АНУ болон зарим барууны орны эрх ашгийг төлөөлдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг багасгах хэрэгт зуучлан дэмжих саналыг Шведийн Засгийн газар нэг бус удаа дэвшүүлж байсан аж.
Умард Солонгосын удирдагч болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийж магадгүй дээд хэмжээний уулзалтын талаархи чухал ач холбогдолтой асуудлууд одоохондоо тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, тус уулзалт хаана болох нь тодорхойгүй байна. “Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр, уулзалт болох хамгийн магадлалтай газрууд нь Хоёр Солонгосын хил, Хятад улс эсвэл төвийг сахисан улс орнуудын нэг болох Швед улсад болж магадгүй гэжээ.

Э.Аянзаяа