Зүүн Гутаг орхин явсан энгийн оршин суугчдын тоо нэмэгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. “Хүмүүнлэгийн зогсолт”-ын үеэр Зүүн Гутаг орхин явсан энгийн оршин суугчдын тоо 17029-д хүрсэн тухай Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүн зохицуулах төв мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт Эль-Вафидин нэвтрүүлэх цэгээр нийт 311 хүн гарсны 128 нь хүүхдүүд байжээ. Хоёрдугаар сарын 28-наас хойш энэ коридороор нийт 1056 хүн гарсан байна. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн дотор Хаммурия, Сакба болон Хазза суурингуудаар дамжсан хүмүүнлэгийн коридороор 5023 хүн гарчээ.
Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төвийн дарга Юрия Евтушенкогийн мэдэгдсэнээр, Арбил суурингийн оршин суугчид зэвсэгт дайнчдын хяналтандаа аваад буй нутаг дэвсгэрээс гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээр тус төвд ханджээ. Энэ асуудалд зэвсэгт дайнчид саад учруулж байгаа хэдий ч эвлэрүүлэн зохицуулах төв тэдэнтэй яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Э.Аянзаяа