Ур чадварын анхдугаар уралдаанд Мандал сумын багш нар тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-17 16:04:28
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ЕБС-ийн Мэргэжлийн багш нарын дунд “Сайн хичээл-миний туршлага” ур чадварын анхдугаар уралдаан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ивээл дор амжилттай болж өндөрлөлөө.
Энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон уг уралдаан байгалийн ухааны салбар, бага боловсролын салбар зэрэг салбар хичээлүүдээр маш сонирхолтой, өргөн хүрээнд, маш зохион байгуулалттай явагдсан байна. Ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж буй багш нараа чадавхижуулах, хөгжүүлэх ажлыг эрхэм гишүүний зүгээс олонтаа явуулж байгаа бөгөөд энэ удаа тойргийнхоо сургуулиудын багш нарын дунд энэхүү арга хэмжээг явуулжээ.
Ингээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит “Сайн хичээл-миний туршлага” ур чадварын уралдааны дүн гарахад бага ангийн багш Б.Анундарь, математикийн багш Ц.Сарантуяа нар түрүүлж, багш Э.Сарангэрэл дэд байранд шалгарсан байна.
Шагнал гардуулах үеэр эрхэм УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал сумын хоёрдугаар сургуулийн өөрийн сурч байсан ангиа бүрэн тохижуулж өгөхөө амалсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ