Хориг арга хэмжээгээ чангатгасаар байвал Япон улстай яриа хэлэлцээ хийхгүй гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байвал Япон улс тус улстай яриа хэлэлцээ хийх боломжоо алдах эрсдэлтэй хэмээн Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
“Сүүлийн үед хоёр Солонгосын яриа хэлэлцээнд гарч буй эрчимтэй өөрчлөлтөд түгшин буй Япон улс нь Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлж, шахалт үзүүлэхэд санаачлагч нь болж байна” хэмээн тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ алсдаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаа тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан юм. Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бодитой ахиц дэвшилд хүрэхийн тулд Ш.Абэ ийм алхам хийж магадгүй юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ким Жөн Унтай шууд яриа хэлэлцээ хийх шаардлагатай хэмээн Японы Засгийн газар үзэж байгаа юм.

Э.Аянзаяа