Ян Сяоду Хятадын авлигатай тэмцэх газрын даргаар сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-18 16:12:02
БЭЭЖИН. /РИА Новости/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ депутатууд өнөөдөр Хятадын коммунист намын Төв хорооны тэргүүн Ян Сяодуныг тус улсын шинэ авлигатай тэмцэх байгууллагын даргын албан тушаалд сонгон батламжилжээ.

Санал хураалтыг XIII удаагийн сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы 6 дугаар бүгд хуралдаанаар нууцаар явуулсан байна.

БХАТИХ-ын депутатууд Үндсэн хуульд авлигатай тэмцэх газар шинээр байгуулах тухай нэмэлт өөрчлөлт оруулахыг энэ сарын 11-нд дэмжин, сайшаан баталсан юм.  
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ