ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулжээ.
Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 72,53 хувийн саналаар тэргүүлж байгаа бол “Оросын коммунист нам”-аас нэр дэвшигч Павел Грудинин 15,44 хувиар хоёрдугаар байрт жагсаж байгаа аж. Харин “Оросын Либерал-Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Владимир Жириновский 6,84 хувиар гуравдугаар байрт жагсаж байна.
“ТАСС” агентлаг мэдээлснээр, Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүнд В.Путин эхний тойрогт 73,9 хувийн саналаар, ялалт байгуулах бол П.Грудинин 11,2 хувийн саналаар хоёрдугаар байрт жагсаж, В.Жириновский 6,84 хувийн саналаар мөн гуравдугаар байрт орсон байна.

Э.Аянзаяа