Үлэг гүрвэлийн олдворуудыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас гарсныг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-19 14:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өгсөн юм.
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байгаа аж.
БНСУ-ын шүүхээс Монгол Улс үлэг гүрвэлийн олдворуудаа буцаан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд буцаах боломжтой гэсэн хариу илгээжээ. Эдгээр олдворууд нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрээс гарсан нь Палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Мөн нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сараас эхлэн мессеж зарын дагуу биеэ үнэлэгч охидтой танилцан ёс бусаар бэлгийн харилцаанд орж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэргүүд бүргэгдсэн. Уг хэргийг  өмнө нь ял эдэлж байсан хоёр этгээд үйлдсэн байна. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэрэгт шуурхай ажиллахад таван хэрэгт долоон хохирогч тогтоогоод байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь 1989 онд төрсөн А,Ч гэгч дээрэмдэх, хулгайлах, хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байсан хоёр этгээд болох нь урьдчилсан байдлаар тогтоожээ. Дээрх этгээдүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн байцаах арга хэмжээг үргэлжлүүлж байгаа аж. Иймд мессеж зарын дагуу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон охид эмэгтэйчүүд байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ