Багш, ажилчдынхаа гадаад хэлний чадварыг дуугаар шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 09:28:23

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын Тэргүүний ЕББД “Мандал” 1-р сургуулийн багш, ажилчдын дунд гадаад дууны караоке тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулсан байна.

Тус сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс зохион байгуулсан уг тэмцээнд Захиргаа аж ахуйн “Помагите нам” баг түрүүлжээ. Тус дууны тэмцээний үзэгчдийн дундах тэмцээнд сургуулийн тус сургуулийн үйлчлэгч н.Энхжаргал тэргүүлсэн байна. Караоке тэмцээний гол шалгуур нь гадаад хэлний өндөр мэдлэг, зөв дуудлаганд голлон анхаарсан бөгөөд дээр нь багш, ажилчдын авьяасыг шалгасан шалгуур болж чадсанаараа өндөр ач холбогдолтой тэмцээн болжээ.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ