ВАШИНГТОН: АНУ болон Саудын Аравийн харилцаанд сэв суулгахыг оролдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-20 11:19:12
ВАШИНГТОН. /ТАСС/. Орос улс Ойрхи Дорнодод явуулж буй үйл ажиллагаагаараа АНУ болон Саудын Аравийн харилцааг муутгаж байна хэмээн АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Түүний хэлснээр, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг Орос улс хэрхэн өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Саудын Аравийн угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд нар өнөөдөр Цагаан ордонд ярилцах аж.
 
“Нэг талаас Орос улс тусалж байгаа хэдий ч цаагуураа АНУ болон Саудын Аравийн харилцааг муутгах зорилгоор хямралыг гааруулж байна. Орос улс агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн системүүдээ Саудын Аравид санал болгожээ. Мөн Иранд их хэмжээний зэвсэг нийлүүлэхийг амласан байна. Тухайлбал орчин үеийн танк болон сөнөөгч нисэх онгоцуудыг нийлүүлнэ” гэж Цагаан ордны төлөөлөгч ярьсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ