Нью-Йорк Таймс: Улаанбаатарын оршин суугчид хөлдөж үхэхгүйн тулд түүхий нүүрс түлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Америкийн өдөр тутмын “Нью-Йорк Таймс” сонины саяхны нэгэн дугаарт гарсан “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын оршин суугчид хөлдөж үхэхгүйн тулд түүхий нүүрс түлж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
НЬЮ-ЙОРК. /Нью-Йорк Таймс/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь “дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот” гэгддэг билээ.
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес буюу 81 хоногоор тооцдог. Ес нь арван хоёрдугаар сарын 22-ноос эхэлдэг бөгөөд есөн өдөр бүрийг нэг хэсэг болгон авч үзээд “нэг ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог.
“Гурван ес”-ийн үед Цельсийн -40 хэм хүртэл хүйтэрдэг. Гурван есд гунан үхрийн эвэр хөлдөнө гэдэг. Харин зургаан есийн үеэс хүйтний эрч суларч эхэлдэг учир “Зургаан есд зурайсан зам гарна” гэдэг.
Гэхдээ Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугчдын хувьд хүйтэн биш, харин яндангуудаас гарч буй утаа хамгийн тулгамдсан асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл” Улаанбаатар нь 2016 оноос агаарын бохирдлын түвшнээрээ Бээжин болон Шинэ Дели хотыг “ардаа орхисон”.
Статистик мэдээнээс үзвэл, Улаанбаатарын агаарын бохирдлын 80 орчим хувь нь тус хотын оршин суугчдын бараг тэн хагас нь амьдардаг гэр хорооллоос үүдэлтэй.
Монголын хөдөө орон нутагт ажлын байр хомс учир хөдөөнийхөн ажил төрөл хайж, аж амьдралаа дээшлүүлэхийн тулд Улаанбаатар хотыг бараадах болсноор тус хотын гэр хороолол хүрээгээ тэлсэн. Гэр хорооллын оршин суугчид нь жилд хэдэн сая тонн нүүрс түлдэг. Идэр есийн хүйтнийг давахын тулд нүүрс түлээ худалдан авах чадалүй ядуус юу таарснаа, тухайлбал “бакришка”, хуванцар сав зэргийг түлдэг.
Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын нэгэн автобусны буудал орчимд агаар бохирдуулагч PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын нэг шоо метр дэх нягтаршил 3320 байв. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон агаарын бохирдлын байж болох хэмжээнээс даруй 133 дахин өндөр үзүүлэлт юм.
Агаарын чанарыг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар руу ахуйн зориулалтаар нүүрс оруулахыг хориглоно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард мэдэгдсэн билээ.

Тус улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг хязгаарлагдмал нөөцөөрөө шийдвэрлэхийг эрмэлзсээр байна. Тухайлбал, бохирдол ихтэй газруудад оршин суудаг айл өрхүүдийн орон гэрийг цахилгаанаар халаахын тулд цахилгааны шөнийн тарифыг 2017 оноос хүйтний үед тэглэж эхэлсэн. Гэхдээ шөнийн тарифыг тэглэсэн хэдий ч цахилгаан халаагуурыг тийм ч олон айл хэрэглэхгүй байна.

Улаанбаатар руу нүүрс оруулахыг хориглох тухай мэдээг сонссон нүүрс олборлогчид болон нүүрс худалдаалагчдын нүд нь орой дээрээ гарах шахаж байна. Улаанбаатарын гэр хорооллын оршин суугчдын түлдэг нүүрсний 75 хувь тус хотоос холгүй орших Налайхын уурхайгаас орж ирдэг юм.
Монголын Засгийн газар нүүрсний хоригоо хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байна. Шархадны гэр хороолол орчимд бага оврын ачааны машин буюу портероор нүүрс авчирч зардаг 25 настай Ө.Хангай гэх залуу “Хот руу нүүрс оруулахаа болино гэдэг үлгэр” гэж ярив. Залуугийн ярьснаар, портерын тэвш нүүрс буюу 1.3 тонн нүүрсийг нэг айл бараг нэг сарын дотор түлчихдэг гэнэ.
Гэхдээ үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж Улаанбаатарын оршин суугчид үзэж байна.
“Агаарын бохирдлын улмаас хүүхдүүдийн ханиад хүндрэн хатгаа, бронхит болж хувирч, улмаар удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна ” гэж “Батчингүн” хүүхдийн эмнэлгийн эмч Ж.Соёл-Эрдэнэ ярьсан юм.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, 2015 онд Улаанбаатарт уушгины хатгааны улмаас 435 хүүхэд нас баржээ.
“Бидэнд одоо шинэ хот хэрэгтэй” гэж Улаанбаатарт өссөн, өдгөө нэгэн ДЦС-д инженерээр ажиллаж буй Ш.Батмэнд хэллээ. Тэднийх бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь хэд хэдэн удаа хатгаа хүрч, эмнэлэгт хэвтсэн гэнэ. Утаанаас дайжин бид энэ өвөл Налайхад өвөлжиж байна гэж Ш.Батмэнд яриад “Хэрвээ Улаанбаатар руу нүүрс оруулахгүй бол хүмүүс машины дугуй, хөршийнхөө хашааны банз гээд ёстой юу ч хамаагүй түлдэг болно. -30 хэмийн хүйтнийг давна гэдэг тийм ч амар ажил биш шүү” гэсэн юм.
https://www.nytimes.com/interactive/2018/03/15/world/asia/mongolia-ulan-bator-coal.html
Г.Доржханд