Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-21 16:55:11
МОСКВА. /РИА Новости/. Афганистаны нийслэл Кабул хотын их сургуулийн хажууд дэлбэрэлт болж, 10 хүн шархдаж, 3 хүн амиа алдсан тухай “Пажвак” агентлаг мэдээлэв.

Афганистаны нийслэлийн оршин суугчид Наурызын баяр тэмдэглэх үеэр уг дэлбэрэлт болсон байна. Тэсрэх төхөөргийг амиа золиослогч террорист идэвхжүүлсэн аж.  
 
Дэлбэрэлт болсон газар түргэн тусламжийн машинууд ирсэн бөгөөд аюулаас хамгаалах албаны ажилтнууд тус газрыг бүслэн хаагаад байгаа аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ