Төвийн бүсээ тэргүүлсэн өсвөрийн волейболчид Улсын аваргын тэмцээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-22 18:15:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2018 оны Идэрчүүдийн Улсын аваргын Төвийн бүсийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Төвийн бүсээ тэргүүлсэн өсвөрийн волейболчид энэ сарын 25-наас 4-р сарын 2-ны хооронд Хэнтий аймагт болох Улын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. 
Тус аймгийн багийн дасгалжуулагч О.Наранбаатар болон баг тамирчид уралаан тэмцээнд ивээн тэтгэж дэмжсэн УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, БТСГ-ын дарга Б.Баттулга нарт чин сэтгэлийн талархалаа илэрхийллээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ