"Ай хөх усан" хойд бүсийн яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-23 14:13:28
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөрт зориулсан "Ай хөх усан" хойд бүсийн яруу найргийн наадам энэ сарын 22-ны өдөр Дархан хотод боллоо.
Наадамд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн 22 яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулж, Дархан-Уул аймгийн залуу яруу найрагч бүсгүй Ю.Мөнхням тэргүүлжээ. Уг наадмын гутгаар байрт Сэлэнгэ аймгийн МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Доржсүрэн шалгарсан байна. Наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Цэнджав, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Дан.Нямаа нар шүүн явуулжээ. Мөн энэ үеэр "Ай хөх усан" номын нээлт болсон байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ