"Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван жагсаалд урлаг, спортынхон, иргэд нэгдсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд болох Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалд урлаг соёл, спортынхон, ард иргэд нэгдэж буйгаа илэрхийлсээр байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин Н.Ялалт, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, жүжигчин найруулагч Б.Тамир, Ж.Алтаншагай, М.Баярбат, Люмино , ICE TOP хамтлаг, дуучин А Cool, загвар өмсөгч С.Төгс зэрэг олны танил уран бүтээлчид, тамирчид нэгдэнэ гэдгээ илэрхийллээ. "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал" фэйсбүүх групп гурав хоногийн дотор 400-аад мянган гишүүнтэй болжээ. Тус тэмцэлд Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө орон нутаг, гадаадад амьдарч буй иргэд ч оролцохоо мэдэгдээд байна.