Эстрадын дууны тэмцээнд түрүүлсэн Д. Хүдэртулга “Найрамдал зусланд ” амрахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-27 11:14:53
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхдийн ордны 10 жилийн ойд зориулан саяхан зохион байгуулсан  "Би эстрадын дуучин-2018” тэмцээн хүүхэд багачуудад дуулах ур чадвар олгох, монгол эстрад дууны урын санг баяжуулах мөн хүүхэд багачуудын урлагийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн эстрадын авъяаслаг дуучдыг тодруулахад чиглэлээ.

“Би эстрадын дуучин-2018” наадмыг  нийт 4 насны ангиллаар тус бүр нэг, хоёр, гурав мөн тусгай байрыг шалгаруулан медаль, өргөмжлөлөөо шагнажээ. Мөн нэгдүгээр байр эзэлсэн сурагчдыг энэ оны дөрөвдүгээр сарын 07-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах улсын наадамд оролцох эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. 
Цэцэрлэгийн насны ангиллын Тэргүүн байрыг Жаргалант сумын “Энхж-Од” цэцэрлэгийн сурагч Балтын Баянзул, 2-р байрыг Жаргалант сумын XIV цэцэрлэгийн сурагч Хадбаатарын Ундрах-Эрдэнэ, 3-р байрыг Жаргалант сумын VII цэцэрлэгийн сурагч Оюунтуулын Галдбаяр, тусгай байрыг Жаргалант сумын II цэцэрлэгийн сурагч Бадамын Билэгт нар эзлэв
Бага насны ангиллын тэргүүн байрыг Жаргалант сумын VI сургуулийн сурагч Болдоогийн Лхагва-Эрдэнэ, 2-р байрыг Жаргалант сумын II сургуулийн сурагч Адъяагийн Отгонням, 3-р байрыг Жаргалант сумын VII сургуулийн сурагч Ням-Очирын Сүхбат, тусгай байрыг Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Батчулууны Гэрэлмаа нар эзэллээ.
Дунд насны ангиллын тэргүүн байрыг Дөргөн сумын ЕБСургуулийн сурагч Болдбаатарын Гүндэгмаа, 2-р байрыг Жаргалант сумын VII сургуулийн сурагч Батаагийн Тэмүүлэн, 3-р байрыг Жаргалант сумын III сургуулийн сурагч Тамирын Мөрөн, тусгай байрыг Манхан сумын ЕБСургуулийн сурагч Мөнх-Эрдэнийн Гэрэлт-Од нар эзлэв.
Ахлах насны ангиллын тэргүүн байрыг Дуут сумын ЕБСургуулийн сурагч Догсомын Хүдэртулга, 2-р байрыг Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Пүрэвхүүгийн Сүнжидмаа, 3-р байрыг Манхан сумын ЕБСургуулийн сурагч Эрдэнэхишигийн Элбэгсайхан, тусгай байрыг Жаргалант сумын VI сургуулийн сурагч Нямбаярын Жавзмаа нар тус тус эзэллээ.
“ Би эстрадын дуучин" уралдааны ахлах ангийн ангилалд түрүүлсэн Дуут сумын 12 жилийн сургуулийн сурагч Д. Хүдэртулгыг Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэн Найрамдал зуслангийн Олон улсын ээлжинд амрах эрхийн бичгээр шагналаа.
 
 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ