Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцээд 89,7 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцээд олонхийн дэмжлэг авсан юм. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү томилгоог авч хэлэлцлээ.
Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатар ард иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ажлын арга барил дээр зарчмын өөрчлөлт хийж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд “Сайдын алба бол хариуцлагатай ажил. Хариуцлагыг нь үүрч ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Мөн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллавал Монгол Улсынхаа эсрэг ажилласан хэрэг болно” гэсэн ярилцлагыг хэвлэлд өгч байсан. Тэгэхээр Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар Монгол Улсын эсрэг ажиллаж байгаа гэсэн үг юм байна. Тиймээс би энэ томилгоог дэмжихгүй” гэсэн юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэн нэгэн гадны хүнийг сайдад нэр дэвшүүлээгүй, салбараа аваад явчих түвшний хүмүүс хэмээн үзэж томилгоонд дэмжлэг хүсч байгаагаа хэлээд нэгнийгээ гоочлох шаардлага байхгүй гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг байдал халаагаа өгөхгүй гэдэг нь нэгэнт харагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдэх болсон байна. Тиймээс бидний явж байгаа зам мөр болж бүтэж байна уу гэдэг дээр ард түмнээсээ асуух шаардлага тулгарсан байна” гэсэн санал хэлэв. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өнөөдрийн томилгоо бүгд давхар дээлтэй байгааг шүүмжлээд “Өмнөх сайдын хийсэн сайн ажлуудыг хэрхэн үргэлжлүүлэх бодолтой байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан юм. Нэр дэвшигч үүний хариуд, “Монгол төрийн уламжлалыг хадгалж, хуулиа дээдэлж ажиллана. Хуулийн дагуух зөв зүйтэй асуудлуудыг дэмжиж ажиллана” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Улс орны эдийн засаг амаргүй байгаа үед сайд нараа яаралтай томилох нь зөв зүйтэй. Үлдэж байгаа 8 сард улс төр, эдийн засгийн хямрал биднээс ажлын онцгой арга барилаар ажиллахыг шаардаж байгаа. Тогтолцооны шинэ манлайллыг Засгийн газар хийх хэрэгтэй байна” гэсэн юм. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.
Товч намтар
1956 онд Өмнөговь айигийн Манлай суманд төрсөн
Төгссөн сургууль, мэргэжил:
1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль
1984 онд Иванов хотын Их сургууль
1994 онд Москва хотын УУУА-н академ тус тус төгссөн
Хуульч, Эдийн засагч, Эрхзүйн болон бизнесийн магистр, ОХУ-ын Ерөнхий прокурорын дэргэдэх Эрх зүйн институтын доктор.
Ажилласан байдал:
1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор
1984-1986 онд Завхан аймгийн Прокурорын орлогч
1986-1990 онд Завхан аймгийн Прокурор
1990-1992 онд Улсын Прокурорын Ерөнхий хяналтын газрын дарга
1992-2008 онд Удирдагын академид ахлах багш, дэд профессор
1999-2000 онд “ Талх чихэр” ХК-ийн Ерөнхий захирал
2000-2004 онд УИХ-ын гишүүн
2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгуулагуудын дарга. МАХН-ын УЗ-ийн гишуун
2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын дарга
2012 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
Шагнал:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хууль зүйн албаны тэргууний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүн
Гадаад хэл:
Орос, Англи
Б.Туул
Сэтгэгдлүүд