Дугаарын хязгаарлалтын асуудлаар иргэдээс санал авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-28 13:42:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар авто замын ачаалал нэмэгдэнэ. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх хоёр төрлийн саналыг Замын цагдаагийн албанаас иргэдээс авч эхэллээ.
Та бүхэн Замын цагдаагийн газрын фэйж хуудас руу орж уг санал асуулгад оролцох боломжтой.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД

Даваа, Лхагва гарагт сондгой буюу  1, 3, 5, 7,9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах,

Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах,

Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй.

Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД

Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох:

Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7,9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах

Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж

Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах. Энэ санал асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг ЗЦА сануулж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ