Сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-29 22:45:59
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын ИТХ-ын тэргүүлэгчдийг чадавхижуулах манлайллын сургалт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар суманд боллоо.
Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зориулсан энэхүү манлайллын сургалтанд 17 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 119 Тэргүүлэгчид хамрагдлаа. Тус сургалтыг УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ