Сиэтл дэх Ерөнхий консулын газрыг хаах нь олон мянган орос хүний ашиг сонирхлыг хөндөнө

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-30 10:58:47
СИЭТЛ. /РИА Новости/. АНУ-ын Сиэтл дэх ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэр нь 30 мянга гаруй орос иргэний ашиг сонирхлыг хөндөнө хэмээн Оросоос Сиэтл хотод суугаа ерөнхий консул Валерий Тимашов сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Бидний тооцоолж байгаагаар энэ хотод ойролцоогоор 30 мянга гаруй орос иргэн оршин суудаг. АНУ-д ойролцоогоор 100 мянган Оросын иргэн амьдардаг гэж үзвэл манай иргэдийн гуравны нэгийнх нь ашиг сонирхол зөрчигдөнө. Гэсэн хэдий ч иргэдэд консулаас дэмжлэг үзүүлэхээ зогсоохгүй” гэж В.Тимашов ярьжээ.   

Оросын 60 дипломатчийг нутаг буцааж, Сиэтл дэх Оросын Ерөнхий консулын газрыг хаах тухайгаа АНУ-ын эрх баригчид өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ