Бүсгүйчүүдэд зориулсан үзэсгэлэн гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-26 17:45:43

"Women Expo" үзэсгэлэн худалдаа "Мишээл Экспо" төвд ирэх сарын 5, 6-нд болох гэж байна.

Дөрөв дэх жилдээ зохин байгуулж буй тус үзэсгэлэн бүсгүйчүүдэд зориулсан гэдгээрээ онцлогтой.

Үзэсгэлэнд  дэлхийн шилдэг брэндүүд,  ноолууран хувцас,  нэхий үслэг эдлэл, гоо сайхан, гоёл чимэглэл, хүүхдийн хувцас, гутал, эрүүл мэнд хүнс гээд эмэгтэйчүүдэд зориулсан бүхий л барааг дэлгэх юм. Эндээс охид, бүсгүйчүүд бүх хэрэгцээг нэгэн дороос худалдан авах боломжтой аж.

Мөн эмэгтэйчүүд гэлтгүй гэр бүлдээ, эхнэртээ, охиндоо хайртай хүн бүхэн ирж шинэ жилийн бэлтгэлээ базааж, цоо шинэ iPhone6S-ийн азтан болох боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ