Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЖил бүрийн 11-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ удаа 11 байгууллагын 29 албан хаагч Төрийн албаны мэргэшлийн шалгалтандаа тэнцэж, албан тушаалынхаа чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхээ нотлон харуулсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагөө өргөлөө.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ТАЗ-ийн салбар зөвлөлийн гишүүн, ахмад төрийн албан хаагч Ч.Даваадорж оролцож, шинээр тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэж, төрийн албандаа үнэнч байж, мэдлэг чадвараа үргэлж дээшлүүлж, амжилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг