Үр тарианы болц алаг цоог, оройтох төлөвтэй байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:40:55

Өвөрхангай аймагт ургацын түүвэр хураалт эхэлж 46,2 га талбайгаас 554,4 тн төмс, 29 га талбайгаас 435 тн хүнсний ногоо хураан аваад байна.

Цаашид 3919 тн  үр тариа,  үүнээс улаан буудай 3730 га-аас 3692,7  тн, бусад үр тариа /арвай, овьёос/ 255 га-аас  186,8 тн, тосны ургамал 1200 га-аас 240 тн, төмс 361 га-аас  4309,4 тн,  хүнсний ногоо 196,4  га-аас 2828 тн, малын тэжээл 92 1га-аас  1255,8  тн тус бүр хураан авахаар тооцоод байгаа аж. Ургац хураалт 9 сарын 15-аас бүрэн хэмжээгээр эхлэх юм.

Ургац хураалтын бэлтгэл ажил хийгдэж, зам, гүүр засах, ургац хураалтыг эрчимжүүлэх, арга зүйгээр хангах, ургац хураалтын техникийн зохицуулалт хийх зэргээр ажиллаж байгаа ба Сэлэнгэ, Булган аймгуудаас хуучин 4 комбайн, ХХААЯ-ны лизингээр 3 комбайн авснаар нийт 14 комбайнтай болсон нь уг ажилд бүрэн хүрэлцнэ хэмээн үзэж байгаа аж. Энэ зун зарим газраар халуун нар ихтэй, хур тунадас бага орсноос шалтгаалан үр тариа ногоон масс  ихтэй, болц алаг цоог, оройтох төлөвтэй байгааг аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн хэллээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд